БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 457-оор нэмэгдэж нийт 84325-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 02 дугаар сарын 16-ны 00.00 цагийн байдлаар 457-оор нэмэгдэж нийт 84325-д хүрэв. Шинээр илэрсэн 457 тохиолдлын 28 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 74551 (+757) иргэн эдгэрсэн бол 1534 (+7) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 6,213,490 (+50630) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 6,052,268 (+53422) иргэний хариу сөрөг гарч 76,897 (-3249) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,240 (-307) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.