Билл Гэйтс "Биткойноос болгоомжлох"-ыг анхааруулжээ.

Билл Гэйтс "Биткойноос болгоомжлох"-ыг анхааруулжээ.

Сүүлийн хэд хоног биткойн зэрэг цахим(нууц кодон) мөнгөний үнэ буурч байгаа билээ.

25-ны өдөр Билл Гэйтс Бломбергын ТВ-д ярилцлага өгөхдөө "Биткойноос болгоомжлох"-ыг анхааруулжээ.

Тэрээр биткойн хувьцааг эрчимтэй дэмжиж ирсэн Тесла компаны ерөнхий захирал Илон Маск шиг баян л биш бол биткойнд хөрөнгө оруулалт хийж болохгүй гэлээ.

Маск нь асар их мөнгөтэй учир би түүний мөнгө биткойнд санамсаргүйгээр өсөж буурахад санаа зовохгүй байна. Харин бололцооны мөнгөгүй хүмүүс өсөлтийн давалгаанд автаж ихээр худалдаж авч байна.

Билл Гэйтс " Маскаас бага мөнгөтэй бол болгоомжлох хэрэгтэй" гэсэн бодолтой байгаагаа байр сууриа илэрхийллээ.

Баянаараа дэлхийн 3-т жагсах Билл Гэйтс нь дэлхийд хамгийн их баян биш бол биткойныг худалдаж авахаа боль гэсэн мэссэжийг өглөө.

Илон Маск нь биткойны халуун дэмжигч юм. Ялангуяа сүүлийн үед Тесла 1500000000$-оор биткойн худалдаж авсан нь биткойны үнийн хөөрөгдөлийг үүсгэхэд нэмэр болсон гэж үзэж байна.

Мөн тэрээр биткойнд маш их нөлөө үзүүлдэг учир, саяхан Маск "Цахим мөнгөний үнэ үнэтэй санагдаж байна" гэж хэлсэн даруйд нь шууд дараа нь биткойны үнэ огцом буурчээ.

Мэдээллийг Ж.Нармандах, 2021.02.26.

Эх сурвалж: Сөүлийн эдийн засгийн мэдээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.