Арменийн цэргийнхэн Ерөнхий сайд, Засгийн газраа огцрохыг шаарджээ...
Арменийн Зэвсэгт хүчин Ерөнхий сайд Никол Пашиняныг огцрохыг шаарджээ.
Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян үүний өмнөхөн Пашиняны санал болгосны дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга Тиран Хачатряныг халсан байна. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, тэрбээр Пашиняны “Искандер” цогцолборын талаар хэлсэн үгийг доог тохуу хийсэн аж.
“Арменийн Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргыг алсыг харалгүй, үндэслэлгүй шалтгаанаар зөвхөн хувийн сэтгэл хөдлөл дээр үндэслэн Арменийн үндэсний болоод төрийн ашиг сонирхлыг харгалзан үзэхгүйгээр халсныг эрс эсэргүүцэж байна. Улс орны хувьд ийм хүнд нөхцөл байдалтай үед ийм шийдвэр гаргах нь төрийн эсрэг, хариуцлагагүй алхам юм" гэж цэргийнхэн мэдэгдэлдээ дурджээ.
Харин Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Зэвсэгт хүчний шаардлагыг цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Жанжин штабын дарга Оник Гаспаряныг албан тушаалаас нь чөлөөлснөө мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.