Олимпын наадамд үзэгчдийг байлгах эсэх асуудлыг гуравдугаар сард шийднэ

Олимпын наадамд үзэгчдийг байлгах эсэх асуудлыг гуравдугаар сард шийднэ

 Токиогийн олимпын наадам болох үеэр спортын байгууламжуудад үзэгчдийг байлгах эсэх тухай шийдвэрийг гуравдугаар сарын эцсээр гаргана хэмээн “Токио-2020”-г зохион байгуулах хорооны тэргүүн Сэйко Хашимото мэдэгджээ.

“Олимпын бамбарын буухиа эхлэх үеэр энэ асуудлыг бид нэг тийш нь цэгцлэх хэрэгтэй” хэмээн Хашимото хэлсэн байна. 

Олимпын наадмын бамбарын буухиа 3 дугаар сарын 25-нд Фукушима мужаас эхэлж, 121 хоног үргэлжлэх юм. Бамбарыг Японы бүх 47 мужаар буухиалан авч явахаар төлөвлөж байна.

Японы нийслэл Токио хотноо энэ оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зуны Олимпын наадам болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Наадмыг хойшлуулсан хэдий ч “Токио 2020” нэрийг нь хэвээр үлдээхээр болсон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.