БНХАУ үгээгүй ядууралтай хийсэн тэмцэлд яллаа тус улсын дарга Ши Жинпинь улс даяар өрнүүлсэн ядуурлыг арилгах кампанит ажлын тайлангийн хуралд үг хэлэхдээ мэдэгдэв.
"Хятадын Коммунист Нам, Хятадын ард түмний хамтын хүчин чармайлтын ачаар манай улс ядуурлыг арилгах хэцүү даалгаврыг биелүүлж, ядуурлын асуудлыг бүрэн шийдвэрлэлээ" гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Ши Жинпиний онцлон тэмдэглэснээр, хөдөө тосгоны 98.9 сая оршин суугч, 832 хошуу, 128 мянган тосгоныг ядуурлаас гаргасан байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Хятад улс ядууралтай тэмцэхэд 1.6 их наяд орчим иен /246 тэрбум орчим ам.доллар/ зарцуулжээ.
"Үгээгүй ядуу зүдүү байдал эцэс болж, бас нэгэн түүхэн гайхамшиг тохиолоо! Энэ бол Хятадын ард түмэн, Хятадын Коммунист нам, хятад үндэстний агуу алдар гавьяа юм" гэж Ши Жинпинь цохон тэмдэглээд, БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн өмнө (долоодугаар сарын 23) ийм амжилтад хүрсэн болохыг онцолсон байна.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.