Конго улсад үл мэдэгдэх өвчний улмаас 14 хүн нас бараад байна.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Кванго мужийн хууль тогтоогчид Үндэсний парламентын дарга Кристоф Мбозод хандан тус бүс нутагт үл мэдэгдэх өвчний халдвар дэгдсэнтэй холбогдуулан шуурхай арга хэмжээ авах хүсэлт тавьсан тухай орон нутгийн “Actualite” хэвлэлд мэдээлжээ.
Үл мэдэгдэх өвчний улмаас 14 хүн нас бараад байна. Өвчний эх үүсвэр өнөө хэр тодорхойгүй байна гэж парламентын гишүүн Паси Заламба мэдээлсэн байна.
Үл мэдэгдэх өвчний анхны тохиолдол өнгөрсөн сард бүртгэгдсэн гэж Кванго мужийн амбан захирагч Жан-Мари Пти Пти Франс Пресс агентлагт мэдээлжээ. Одоогоор энэ өвчнөөр 60-80 насны хүмүүс нас барсан байна. Тэд бүгд Касонго Лунда хотын оршин суугчид гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.