Сөүл хот болон бүс нутгаар 100мм хүртэл хур тунадас орно.
Өнөөдөр Сөүл хотод өдөртөө 6-17 хэм дулаан байна.
3-р сарын 1,2 нд нийт хот орон нутгаар бороо, цас орно. Сөүл хотод болон бүс нутгаар Ганвон Ёнсо 100мм хүртэл хур тунадас орох, Гангвон Ёндонг 50см ба түүнээс дээш цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэж цаг уурын албанаас мэдээллээ.
Сөүл хот болон Гангвон-ду, Чүнг Бүг , нутгаар аянга цахилгаантай, хүчтэй салхилж бороо их орно. хоёр хоногийн хугацаанд бүс нутгаар урьдчилсан тооцоолсон хур тунадасны хэмжээ нь Сөүл, Гангвон-до, хойд Чунгбук, Кёнбук (өмнөд арлыг оруулаагүй), Кённамын зүүн тэнгисийн эрэгт 30-80 мм байна. Кёнгигийн (умард хэсэг болон өмнөд нутгийн өмнөд хэсгийг оруулаагүй) Канвон-до 100 гаруй мм бороо орох төлөвтэй байна. Чунг чон болон өмнөд бүс нутгаар 10-60 мм, Чежү арал (өмнөд ба уулархаг нутгийг оруулаагүй), Баруун тэнгисийн 5 арал, Уллинду, Дукду 10-40 мм бороо орох төлөвтэй байна.
Гангвон-ду орчимд хамгийн ихдээ 50 см ба түүнээс дээш цас орох цас их орох төлөвтэй байна. 1-ний өдрөөс 2-ны өдрийн үд хүртэл цас их хэмжээгээр орох магадлалтай байна.
Цаг уурын албанаас 1-нээс 2-ны хооронд Гангвон хотын Ёндонг (10-аас 40 см), бусад газар 50 см-ээс дээш, Ганвон Ёнсо (өмнөд арлыг оруулаагүй), Гёнбуг мужийн зүүн хойд уулсаар 5 ~ 15 см цас орох төлөвтэй байна. Мөн Кёнги мужийн умард хэсэг , Кёнги мужийн зүүн хэсэг, өмнөд арлын Гангвон Ёнсо, Гёнбүг мужийн умард болон зүүн эрэг орчмоор 3 ~ 8 см бороо, Чүнг Бүг бүс нутгийн умард хэсгээр 1-5 см бороо орно гэжээ.
Мөн хүчтэй салхи, шуурга шуурах төлөвтэй байна.3. 2-ний шөнөөс үдээс хойш хүртэл Кёнсан мужийн зүүн эргээр салхины хурд нь 75 км / сек (20 см )- ийн хүчтэй салхилна. шуургатай үед баруун болон зүүн тэнгисийн давалгаа 3.1-ний үдээс хойш нэмэгдэх тул баруун талаараа 5м ба түүнээс дээш давалгаатай байх төлөвтэй байна. Тодруулбал, зүүн тэнгисээс 1.0-4.0 м, баруун тэнгисээс 0.5-2.0 м, өмнөд тэнгисээс 0.5-3.0 м хүртэл нэмэгдэх болно. далай тэнгисийн давалгааны өндөр зүүн тэнгистээ 1.0-5.0 м, баруун тэнгистээ 1.0-4.0 м, өмнөд тэнгистээ 1.0-3.5 м байх төлөвтэй байна.
Эх сурвалж: https://news.naver.com/main/ranking/read.nhn?mode=LSD&mid=shm&sid1=001&oid=011&aid=0003877199&rankingType=RANKING
орчуулан эмхтгэсэн:Н.Халиун
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.