Солонгосын хөвгүүдийн BTS хамтлагийг ВИРУС гэж доромжилсон герман сэтгүүлч уучлал гуйжээ
Саяхан тус радиогоор BTS хамтлагийн тухай нэвтрүүлэг гарахад хөтлөгч Матиас Матушик тэдний Coldplay дууны Fix You каверийн тухай ярихдаа “Энэ кавер бол Бурханыг доромжилсон зүйл байна. BTS бол хогийн вирус. Удахгүй тэднээс ангижрах вакцин гарна гэж найдаж байна. Ийм бүтээл хийснээ цайруулахын тулд энэ хамтлаг Хойд Солонгост 20 жил болох ёстой” гэж хэлсэн юм.
Солонгосчууд хамгийн хэнээтэй фэн гэдгээрээ дэлхийд алдартай. Хайртай хамтлагийг нь доромжилсныг тэд зүгээр өнгөрүүлсэнгүй. Дэлхий даяар Bayern 3 радиогийн эсрэг аян дайн өрнүүлсэн байна.
Удалгүй Bayern 3 радио хөтлөгчөө хамгаалж, “Матушик арьс өнгөөр ялгаварлагч биш. Тэр зүгээр л үзэл бодлоо хошин маягаар илэрхийлсэн” гэж мэдэгдсэн нь гал дээр тос нэмэх шиг болсон юм. Матушикийг төдийгүй гэр бүлийг нь ална гэсэн заналхийлэл хүлээн авч эхэлсний дараа тэд албан ёсоор хүлцэл өчиж, том алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.