АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авчээ
АНУ-ын Сангийн яамны хязгаарлалтад:
- Холбооны улсын аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников
- ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны даргын нэгдүгээр орлогч Сергей Кириенко
- ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов
- Холбооны улсын ял шийтгэл гүйцэтгэх албаны дарга Александр Калашников
- ОХУ-ын Ерөнхийлөгчийн дотоод бодлогын асуудал хариуцсан газрын дарга Андрей Ярин
- ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд нар болох Алексей Криворучко, Павел Попов нар
- Батлан хамгаалах яамны шинжлэх ухаан, судалгааны 33-р төв хүрээлэн
- Батлан хамгаалах яамны эрдэм шинжилгээний 27-р төв
- Органик хими, технологийн эрдэм шинжилгээний хүрээлэн тус тус өртсөн байна.
- 1961 оны Гадаадын орнуудад тусламж үзүүлэх тухай хуулийн дагуу Москвад "хүмүүнлэгийн яаралтай тусламжаас" бусад тусламж үзүүлэхээ зогсоох
- Зэвсэг худалдах, экспортлохыг зөвшөөрч болох улсуудын жагсаалтаас хасах
- ОХУ-ын оролцож буй гадаадын цэргийн санхүүжилттэй аливаа хөтөлбөрийг зогсоох
- Аливаа зээл, зээлийн баталгаа эсвэл бусад санхүүгийн туслалцаа үзүүлэхээс татгалзах
- Оростой сансрын салбарт хийх арилжааны хамтын ажиллагааг хязгаарлах шийдвэрийг тус тус гаргажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.