Мьянмарын цэргийн эрх баригчид 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татахаар болжээ.

Мьянмарын цэргийн эрх баригчид 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татахаар болжээ.

Мьянмараас НҮБ-ын дэргэд суугаа төлөөлөгч Чо Мо Тун Засгийн газартайгаа харилцаагаа тасалснаа мэдэгдэж, Мьянмарт цэргийн эргэлт хийсний эсрэг байр сууриа илэрхийлэхийг дэлхийн улс орнуудад уриалсны дараа Мьянмарын цэргийн эрх баригчид 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татахаар болжээ.

Хэвлэлийнхний олж авсан Мьянмарын Гадаад хэргийн яамны баримт бичигт АНУ, Их Британи, Итали, Франц, Норвег, Бельги, Серб, БНХАУ, Энэтхэг, Япон, Тайланд, Сингапур, Индонез, Камбож, БНСУ зэрэг улс дахь элчин сайдын яамдын элчин зөвлөх, нарийн бичгийн дарга нарыг эгүүлэн татаж байгаа аж.

Чо Мо Тун албан тушаалаасаа чөлөөлөгдөж, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаад байна. Түүнийг НҮБ-ын индэр дээр ийн үг хэлсний дараа Мьянмарын ихэнх дипломатч тус улсад өрнөөд буй эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж, шинэ засгийн газартай хамтран ажиллахаас татгалзах хандлагатай болсон тул дипломатчдыг олноор эгүүлэн татах боллоо гэж орон нутгийн хэвлэлүүд бичжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бүх Хятадын УТЗЗ-ийн хурлыг энэ сарын 4-ний өдөр нээхээр шийдвэрлэсэн. 2021-03-02

ДЭМБ: Дэлхий дахинд коронавирусний халдварын тохиолдол өссөн 2021-03-02

Конго улсад үл мэдэгдэх өвчний улмаас 14 хүн нас бараад байна. 2021-03-02

Японд Их Британийн хувилбараар халдварласан тохиолдол нэмэгдэж байна. 2021-03-02

Хятад улс 800 сая иргэнээ ядуурлаас хэрхэн ангижруулав ? 2021-03-02

Мьянмарын цэргийн эрх баригчид 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татахаар болжээ. 2021-03-02

АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авчээ 2021-03-03

Хонконгт вакцин хийлгэсний дараа нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ 2021-03-03

Италийн археологичид эртний Ромын Помпей хотоос ёслолын морин тэрэг илрүүлжээ. 2021-03-03

Тайланд вакцин хийлгэсэн жуулчдад зориулж хилээ нээхийг уриалсан аяныг эхлүүлжээ 2021-03-03

Израил улс коронавирусний халдвар тархахаас сэргийлэх тусгай бугуйвч хэрэглэж эхэллээ. 2021-03-03