Тайланд вакцин хийлгэсэн жуулчдад зориулж хилээ нээхийг уриалсан аяныг эхлүүлжээ

Тайланд вакцин хийлгэсэн жуулчдад зориулж хилээ нээхийг уриалсан аяныг эхлүүлжээ

Тайландын аялал жуулчлалын компаниуд 7 дугаар сарын 1-нээс эхлэн вакцин хийлгэсэн гадаадын жуулчдыг тусгаарлалтад хамруулахгүйгээр хилээрээ нэвтрүүлэх асуудлыг дэмжсэн гарын үсгийг цуглуулахаар нэгджээ.

Өргөдөл гаргагчид гарын үсэг цуглуулсан бичиг баримтаа Ерөнхий сайд Прают Чан-Оча, Аялал жуулчлал спортын сайд Пита Ратчакитпракана, Тайландын Аялал жуулчлалын газрын тэргүүн Ютасак Супасорна нарт дамжуулан өгөх аж.

“Open Thailand Safely” буюу “Тайландыг аюулгүйгээр нээ” нэртэй кампанит ажил мягмар гарагт эхэлснээс хойш нийт 100 мянган гарын үсэг цуглуулах шаардлагатайгаас нэг өдрийн дотор 2.2 мянга гаруй гарын үсэг цугларч чадсан байна. 

“Засгийн газарт хандсан өргөдөлдөө бид 7 дугаар сарын 1-нээс эхлэн вакцин хийлгэсэн аялагчдад зориулж хилээ нээхийг хүсэж буйгаа илэрхийлсэн” хэмээн өргөдлийг санаачлагчдын нэг мэдэгджээ.

Жуулчид Тайланд руу нисэхээс өмнөх 72 цагийн дотор эх орондоо коронавирусний вакцин хийлгэснээ нотлох бичиг баримт, даатгал, шинжилгээ нь сөрөг гарсан хариугаа үзүүлэх шаардлагатай аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятад улс 800 сая иргэнээ ядуурлаас хэрхэн ангижруулав ? 2021-03-02

Мьянмарын цэргийн эрх баригчид 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татахаар болжээ. 2021-03-02

АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авчээ 2021-03-03

Хонконгт вакцин хийлгэсний дараа нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ 2021-03-03

Италийн археологичид эртний Ромын Помпей хотоос ёслолын морин тэрэг илрүүлжээ. 2021-03-03

Тайланд вакцин хийлгэсэн жуулчдад зориулж хилээ нээхийг уриалсан аяныг эхлүүлжээ 2021-03-03

Израил улс коронавирусний халдвар тархахаас сэргийлэх тусгай бугуйвч хэрэглэж эхэллээ. 2021-03-03

Владимир Путин: Европыг сандаргаад байгаа коронавирусний мутацуудын эсрэг Оросын вакцинууд үр дүнтэй  2021-03-03

Шведийн “Volvo Cars” цахилгаан автомашины үйлдвэрлэлд бүрэн шилжинэ 2021-03-03

Токио хотын бүсэд зарласан онцгой байдлын дэглэмийг хоёр долоо хоногоор сунгаж магадгүй 2021-03-03

Италид вакцинд тэсвэртэй коронавирусний шинэ хувилбар илэрчээ 2021-03-03