Шведийн “Volvo Cars” цахилгаан автомашины үйлдвэрлэлд бүрэн шилжинэ
Шведийн автомашин үйлдвэрлэгч “Volvo Сars” компани 2030 он гэхэд зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж буйгаа зарлажээ. Тэр үед хосолмол болон дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэл бүрэн зогссон байх болно гэж тус компаниас гаргасан хэвлэлийн мэдээнд дурджээ.
“Volvo Сars” компанийн техникийн захирал Хенрик Гриний мэдэгдсэнээр, дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинд ирээдүй үгүй болсон. Компани 2030 онд цахилгаан автомашины үйлдвэрлэлд бүрэн шилжсэнээр хэрэглэгчдийнхээ хүлээлтийг биелүүлэхээс гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах болно гэж тэрбээр онцолсон байна. Хууль, эрх зүйн орчин, зай цэнэглэх чанартай дэд бүтцийн хөгжил хэрэглэгчдийг цахилгаан автомашин сонгоход хүргэж байна гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн онд “Volvo Сars” компани анхны цахилгаан автомашины XC40 Recharge загварыг танилцуулсан бол өнгөрсөн мягмар гарагт /2021.03..02/ 40 дэх цувралын хоёр дахь бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа.
Автомашин үйлдвэрлэгчийн тооцоолсноор, 2025 он гэхэд дэлхийн автомашины борлуулалтын 50 хувь нь цахилгаан автомашин, бусад хувь нь хосолмол хөдөлгүүртэй автомашинд ногдох аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.