Токио хотын бүсэд зарласан онцгой байдлын дэглэмийг хоёр долоо хоногоор сунгаж магадгүй
Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Токио хотын бүсэд зарласан онцгой байдлын дэглэмийг хоёр долоо хоногоор сунгаж магадгүй байна.
Токио, Канагава, Сайтама, Чиба мужид энэ сарын 7 хүртэл онцгой байдал тогтоогоод байгаа юм. Харин зарим захирагчийн үзэж буйгаар, "COVID-19" халдварын үзүүлэлтүүд дорвитой буураагүй байгаа ажээ.
Японд коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд Токиогийн бүсэд энэ оны нэгдүгээр сарын 7-ноос нэг сарын хугацаатай онцгой байдал зарлаж, хожим нь 11 мужид болгон өргөтгөсөн юм.
Эрх баригчид онцгой байдлын дэглэмийн хэрэгжих хугацааг гуравдугаар сарын 7 хүртэл сунгах шийдвэрийг хоёрдугаар сарын эхээр гаргасан боловч нөхцөл байдал сайжирсан Точиги мужид хязгаарлалтуудыг цуцалжээ.
Мөн Айчи, Гифү, Осака, Киото, Хиого, Фүкүока мужууд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлах нөхцөлүүдийг хангасан тул энэ сарын 1-нээс онцгой байдлын дэглэмийг цуцалсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.