Италид вакцинд тэсвэртэй коронавирусний шинэ хувилбар илэрчээ

Италид вакцинд тэсвэртэй коронавирусний шинэ хувилбар илэрчээ

Нигерийн хувилбар гэгдэх коронавирусний шинэ хувилбар Италийн хойд хэсгийн Брешиа хотод илэрчээ.

Энэхүү шинэ хувилбарт вакцин үр дүн үзүүлэхгүй байж магадгүй байна хэмээн Италийн вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, микробиологийн лабораторийн захирал Арнальдо Карузо мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны хавраас цар тахалд өртсөн Брешиа орчимд халдварын тохиолдол дахин нэмэгдсэний улмаас тусгаарлалтыг чангатгах шаардлагатай байгаа аж. 

Италид коронавирусээр халдварласан тохиолдлууд дунд Их Британийн хувилбараар халдварласан тохиолдол 54-64 хувьтай давамгайлж байна. Хоёрдугаар сарын эхээр энэ үзүүлэлт 20 хүрэхгүй хувьд байжээ.

Халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор гурав дахь давлагаа дэгдэж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газар улаан бүс дэх сургууль, цэцэрлэгүүдийг хаах шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тайланд вакцин хийлгэсэн жуулчдад зориулж хилээ нээхийг уриалсан аяныг эхлүүлжээ 2021-03-03

Израил улс коронавирусний халдвар тархахаас сэргийлэх тусгай бугуйвч хэрэглэж эхэллээ. 2021-03-03

Владимир Путин: Европыг сандаргаад байгаа коронавирусний мутацуудын эсрэг Оросын вакцинууд үр дүнтэй  2021-03-03

Шведийн “Volvo Cars” цахилгаан автомашины үйлдвэрлэлд бүрэн шилжинэ 2021-03-03

Токио хотын бүсэд зарласан онцгой байдлын дэглэмийг хоёр долоо хоногоор сунгаж магадгүй 2021-03-03

Италид вакцинд тэсвэртэй коронавирусний шинэ хувилбар илэрчээ 2021-03-03

Аргентины Патагониа бүсээс 140 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга том үлэг гүрвэлийн үлдэгдэл олджээ. 2021-03-04

Хятад, Өмнөд Африкаас “COVID-19”-ийн хуурамч вакцин хураан авчээ. 2021-03-04

Япон улс 13 улсын иргэдийг хилээр нэвтрүүлэх журмаа чангатгана 2021-03-04

Германд хорио цээрийн дэглэмийг 3 дугаар сарын 28 хүртэл сунгах шийдвэр гаргажээ. 2021-03-04

Мьянмарт өнгөрсөн хугацаанд нийт 50 гаруй хүн амь насаа алдлаа. 2021-03-04