Хятад, Өмнөд Африкаас “COVID-19”-ийн хуурамч вакцин хураан авчээ.
Хятад, Өмнөд Африкийн цагдаагийн ажилтнууд “COVID-19”-ийн олон мянган тун хуурамч вакциныг хураан авч, олон арван хүнийг баривчиллаа гэж Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага /Interpol/ лхагва гарагт мэдээлэв.Хятадад хуурамч вакцин үйлдвэрлэж байсан гэж үзэж буй үйлдвэрээс цагдаа нар 80 хүнийг баривчилжээ. Уг үйлдвэрээс 3000 тун вакцин олдсон байна.
Мөн Өмнөд Африкийн Гаутенг муж дахь агуулахаас Хятадын гурван иргэн, Замбийн нэг иргэнийг баривчилж, 2400 тун вакциныг хураан авчээ. Эдгээр баривчилгааг хэзээ явуулсан нь тодорхойгүй байна.Өмнөд Африкт агуулахаас хуурамч вакцин илрүүлсэн талаар тус улсын “Sunday Times” сонинд өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр мэдээлжээ.
“Манай байгууллагад хуурамч вакцины талаарх өөр мэдээллүүд ирсэн. Хятад, Өмнөд Африкт илэрсэн тохиолдлууд нь “COVID-19”-ийн вакцинтай холбоотой хэргүүдийн хувьд “мөсөн уулын орой” байж болзошгүй” гэж “Interpol”-ын мэдэгдэлд тэмдэглэжээ.Мөн одоогоор зөвшөөрөгдөөд буй аль ч вакциныг цахимаар худалдаалаагүй байгааг дурдаад, цахим сүлжээгээр сурталчилж буй вакцинууд нь бүгд хууль бус бөгөөд туршилтад ороогүй тул аюултай байж болзошгүй гэж мэдэгдсэн байна.
Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхий даяар 115 сая орчим хүн коронавирусээр халдварлаж, 2.5 сая гаруй хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.