Аюулын түвшинг "УЛААН"-д шилжүүлж, Дэгү хотод хөл хорио тогтоолоо

Аюулын түвшинг "УЛААН"-д шилжүүлж, Дэгү хотод хөл хорио тогтоолоо

БНСУ-д шинэ төрлийн коронаирусийн халдвар авсан тохиолдол 60-аар нэмэгдэж, нийт 893-д хүрээд байна. Халдварын улмаас нийт найман өвчтөн нас бараад байна.

Тус улс халдварын аюулын түвшинг улбар шар буюу гурваас улаан буюу дөрөвдүгээр түвшинд нэмэгдүүлжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 22 өвчтөн эдгэрч, 13 273 хүн шинжилгээ өгчээ. Нас барсан найман өвчтөний зургаа  нь Дэгү хотын  зэргэлдээх Чхондо хотын Тэнам дүүргийн эмнэлэгтэй холбоотой байжээ. Дэгү хотод 16, Умард Кёнсан мужид 33 бусад шинэ тохиолдлууд бусад муж, дүүрэгт илэрчээ. Нийт халдвар авсан тохиолдлоос 500 орчим нь Дэгү хотод бүртгэгдэж, тус хотын 2.5 сая хүн гэрийн “хорио”-нд ороод байна. Тус улсын иргэний агаарын тээврийн компаниуд тус хот руу үйлдэх нислэгүүдийг түр зогсоож эхэлжээ.

-Израил БНСУ-ын иргэдийг тус улсын хилээр нэвтрэхийг хориглож, тус хоёр улсын хооронд агаарын тээврийн нислэг түр зогссоноос хойш БНСУ-ын 417 иргэн тусгай захиалгат хоёр онгоцоор эх орондоо буцжээ. Өдгөө тус улсад 500 орчим солонгос үлдээд байгаа бөгөөд элчин сайдын яамандаа хандахыг зөвлөжээ. Үүнээс өмнө Израилаас ирсэн солонгосчуудаас шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн билээ. Энэ сарын 8-16-ны хооронд 39 хүний бүрэлдэхүүнтэй жуулчдын баг Израил улсын газар нутаг дахь гол гол аялал жуулчлал, шашны газруудаар аялж, Иерусалим, Нетаниа, Кейсари, Назарет, Беэр-Шев, Твериа, Сөнөсөн тэнгис зэрэг гаразрт очжээ. Энэ сарын 16-нд эх орондоо бцаж ирснийхээ дараа тэд гэр гэртээ харьцгаасан бөгөөд хожим нь заримд нь халуурах, ханиах зэрэг халдварын шинж тэмэг ирэлч эхэлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, тэдгээрээс 31 нь халдвар авсан байна.

Израил Япон, БНСУ-аас ирж буй зорчигчдыг хилээр оруулахыг хориглосон бөгөөд тус улсаас ирж буй өөрийн иргэдийг хоёр долоо хоногийн хорио цээрт оруулах шийдвэр гаргажээ.

БНСУ-д халдварын дэгдсэнтэй холбогдуулан АНУ тус улсад зорчихгүй байхыг зөвлөжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.