Хятадын эрх баригчид кибер халдлагын эсрэг байдаг бөгөөд Америкийн "Майкрософт" корпорацийн программ хангамжийг хакердсан гэх хэрэгт огт холбоогүйгээ мэдэгдлээ. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр онцлон мэдэгдсэн юм.
Тэрбээр мөн аль нэг улс орны Засгийн газрыг кибер халдлагад хардаж буруутгах нь маш нарийн улс төрийн асуудал дагуулдгийг сануулсан юм. Түүнчлэн холбогдох хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компаниуд мэргэжлийн, хариуцлагатай байр суурь баримталж үндэслэлгүйгээр буруутгасан мэдэгдэл хийхгүй байна гэж найдаж байгаагаа илэрхийллээ.
"Майкрософт"-ынхон Эксчэнж сервэр программ хангамжийг нь ашиглаж Хятадтай холбоотой бүлэг хакерууд Америкийн компаниуд руу халдсан учир шинэчлэлт хийсэн гэдгээ танилцуулсан юм.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.