Германд хорио цээрийн дэглэмийг 3 дугаар сарын 28 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Германд хорио цээрийн дэглэмийг 3 дугаар сарын 28 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Германд хорио цээрийн дэглэмийг 3 дугаар сарын 28 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Ингэхдээ халдварт өвчний статистик шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулан хорио цээрийн дэглэмийг сулруулах эсэх шийдвэрийг бие даан гаргах эрхийг холбооны мужуудын захирагч нарт олгосон байна.

“Бид дүрэм журмаа орхигдуулахгүйгээр тусгаарлалтын арга хэмжээг цуцлах алхмуудыг хийх ёстой. 2021 оны хавар 2020 оныхоос өөр байх болно. Хүмүүс эхний давлагаа дэгдэх үеийнхтэй харьцуулахад коронавирусний талаар одоо илүү мэддэг болсон учир бид илүү уян хатан бодлогыг баримтлах боломжтой” хэмээн Германы канцлер Ангела Меркель мэдэгджээ.

Эхний ээлжинд буюу 3 дугаар сарын 8-наас номын болон цэцгийн дэлгүүр, цэцэрлэгжүүлэлтийн бүтээгдэхүүний зах, гоо сайхны газрууд, жолооны сургалтуудыг нээхээр төлөвлөж байна. Түүнчлэн нийгмийн харилцаа холбоонд тогтоосон хязгаарлалтыг сулруулахыг зорьж байна. Тодруулбал, хувийн орон сууц, байранд тав хүртэлх хүн нэг дор цугларахыг зөвшөөрөх аж.

Үүнээс хойш хоёр долоо хоногийн зөвхөн халдварт өвчний нөхцөл байдал хэрхэхээс хамаарч хорио цээрийн дэглэмийг сулруулах хоёр дахь үе шатанд орж магадгүй байна. Тухайлбал, 3 дугаар сарын 22-ноос зоогийн газрууд, кинотеатрууд, музей, концерт заал, бөөний бараа бүтээгдэхүүний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн нээж магадгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Токио хотын бүсэд зарласан онцгой байдлын дэглэмийг хоёр долоо хоногоор сунгаж магадгүй 2021-03-03

Италид вакцинд тэсвэртэй коронавирусний шинэ хувилбар илэрчээ 2021-03-03

Аргентины Патагониа бүсээс 140 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга том үлэг гүрвэлийн үлдэгдэл олджээ. 2021-03-04

Хятад, Өмнөд Африкаас “COVID-19”-ийн хуурамч вакцин хураан авчээ. 2021-03-04

Япон улс 13 улсын иргэдийг хилээр нэвтрүүлэх журмаа чангатгана 2021-03-04

Германд хорио цээрийн дэглэмийг 3 дугаар сарын 28 хүртэл сунгах шийдвэр гаргажээ. 2021-03-04

Мьянмарт өнгөрсөн хугацаанд нийт 50 гаруй хүн амь насаа алдлаа. 2021-03-04

ДЭМБ: Европт халдварын нөхцөл байдал муудаж байна 2021-03-04

БНХАУ хиймэл оюун ухааны чиглэлээр тэргүүлж байна. 2021-03-04

Бээжин "Майкрософт"-ын программ хангамжийг хакердсан хэрэгт холбоогүйгээ баталлаа 2021-03-04

Японы “Honda” гуравдугаар түвшний автоматжуулалт бүхий автомашин гаргана 2021-03-04