Японы “Honda” компани баасан гарагаас /2021.03.05/ дэлхийд анх удаа олон улсын ангиллаар автоматжуулалтын гуравдугаар түвшинд нийцсэн автомашины борлуулалтыг эхлүүлэх гэж байна.
Тусгай төхөөрөмж суурилуулсан Legend седан загварыг зөвхөн лизингийн системээр борлуулах бөгөөд 11 сая иенийн үнэтэй байна гэж тус компани өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. “Sensing Elite” системийн тусламжтай хотын түгжрэлд автомашин өөрөө хурдаа тохируулж, тормозлох, жолоочийн оролцоогүйгээр маневр хийх, удаан явж буй автомашиныг гүйцэж түрүүлэх аж. Гэхдээ жолооч замаа харж явах шаардлагатай бөгөөд онцгой нөхцөл байдалд жолоодлогыг авахад бэлэн байх ёстой. Ийм загвар хурдны замаар явах хурдны хязгаартай гэнэ.
Автомашины инженерийн холбоо (Society of Automotive Engineers, SAE) машины автоматжуулалтын зургаан түвшинг тодорхойлсон байдаг аж. Тэг түвшний автомашин автомат ажиллагаагүй байдаг бол тавдугаар түвшний автомашин нь бүрэн автоматжуулсан байдаг тул жолоочийн оролцоо шаардлагагүй байдаг байна.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн тэргүүн Илон Маск тавдугаар түвшний стандартад нийцсэн бүрэн автомат автомашиныг ойрын үед бүтээх тухай мэдэгдэж байсан билээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.