Тайландын Ерөнхий сайд сэтгүүлчид рүү гар ариутгагчаар шүршиж, шүүмжлэлд өртөв.
Тайландын Ерөнхий сайд генерал Прают Чан-о-ча Засгийн газрын хуралдааны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид рүү гар ариутгагч цацаж олны шүүмжлэлд өртөөд байна. Хэвлэлийн хурлын төгсгөлд нэгэн сэтгүүлч түүнээс засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотой нэгэн асуултыг асуусан юм. Харин Ерөнхий сайд Прают Чан-о-ча "энэ асуултад хариулахаас татгалзаж байна" гэж хэлээд гарахдаа сэтгүүлчид рүү гар ариутгагч цацжээ.
2014 онд төрийн эргэлт хийж Ерөнхий сайд болсон Прают Чан-о-ча түргэн ууртай гэдгээрээ алдартай. Өмнө нь тэрээр асуулт асуусан сэтгүүлчийн камер руу гадилны хальс шидэж мөн л шүүмжлэлд өртөж байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.