Францын сансрын хүчин цэргийн сургууль хийж байна...
Францын цэргийнхэн Зэвсэгт хүчнийхээ түүхэнд анх удаа сансарт сургуулилалт хийж эхэллээ гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Цэргийн сургуулийг 1965 онд хөөргөсөн Францын анхны хиймэл дагуулын нэрээр “AsterX” гэж нэрлэсэн байна. Сургуулилалтын үеэр цэргүүд аюул учруулж болзошгүй сансрын биет, мөн өөрийн хиймэл дагуулд учрах аюулыг хянана.
Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, баасан гараг хүртэл үргэлжлэх энэхүү сургуулилалтад мөн АНУ-ын Сансрын хүчин, Германы сансрын агентлаг оролцож байгаа аж.
Францын сансрын хүчний командлал 2019 онд байгуулагдсан гэдгийг хэвлэлүүд сануулж байна. 2019-2025 оны хооронд санхүүжилтийг нь 5 тэрбум ам.долларт хүргэх бол бүрэлдэхүүн нь 500 болох ёстой байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.