Японд ирсэн гадаадын иргэдийн тоо 99.3 хувиар буурчээ.

Японд ирсэн гадаадын иргэдийн тоо 99.3 хувиар буурчээ.

Японд коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд  бизнес аяллыг дахин хязгаарласантай холбоотойгоор энэ оны хоёрдугаар сард тус улсад ирсэн гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 99.3 хувиар буурчээ.

Японы Үндэсний аялал жуулчлалын газраас лхагва гарагт танилцуулсан тайланд дурдсанаар, гадаадын аялагчдын тоо сүүлийн 17 сар дараалан буурсан дүн үзүүлж буй нь энэ ажээ. Мөн уг үзүүлэлт өнгөрсөн оны наймдугаар сараас хойш анх удаа ийнхүү 10 мянгаас доошилж буурсан байна.  

Японд хоёрдугаар сард ирсэн гадаадын иргэдийн тоог улсаар авч үзвэл, БНХАУ-аас 1700 хүн ирсэн нь өмнөх оныхоос 98.1 хувиар буурсан, БНСУ-аас 900 хүн ирсэн нь 99.4 хувиар буурсан, Энэтхэгээс 600 хүн ирсэн нь 90.9 хувиар тус тус буурсан үзүүлэлт болжээ.

Япон өнгөрсөн зунаас бизнес эрхлэгчид болон урт хугацаагаар оршин суух хүмүүст зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудаа хэсэгчлэн сулруулаад байсан. Гэвч Засгийн газар энэ оны нэгдүгээр сард Токио хотын бүсэд онцгой байдал зарлаж, хожим нь бусад мужид тогтоосны дараа гадаадын аялагчдыг хилээр нэвтрэхийг хориглосон юм.

Үндэсний аялал жуулчлалын газрын мэдээлснээр, өнгөрсөн сард Японы 24800 иргэн гадаадын орнуудыг зорьсон нь өмнөх оны мөн үеийнхээс 98.1 хувиар буурсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.