Жо Байден Путинд шанг нь хүртээнэ гэв

Жо Байден Путинд шанг нь хүртээнэ гэв

АНУ-ын Үндэсний тагнуулын газраас ОХУ болон Иран улсыг АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр оролдсон гэж мэдэгдсэн юм. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна гэж мэдэгдсэн билээ.

АНУ хориг арга хэмжээгээ авч эхэлсний эхнийх нь ОХУ-ыг зэвсэг экспортлох, импортлохыг бүрэн хориглосон улс орнуудын жагсаалтад оруулах шийдвэр байлаа. АНУ-ын Төрийн департаментын мэдээллээр энэ шийдвэр өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-наас хэрэгжиж эхэлнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ABC телевизэд өгсөн ярилцлагадаа “Путин хийсэн хэргийнхээ төлөө өндөр үнэ төлөх болно” гэжээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох оролдлого хийсэн гэж үзэж байгаа аж.

Жо Байден Путиний эсрэг авах гэж буй арга хэмжээнүүдийхээ талаар тодорхой яриагүй ч Оросын Ерөнхийлөгчийн хийсэн үйлийн үр дагавар удахгүй мэдэгдэнэ гэдгийг хэлжээ.

Түүнчлэн сэтгүүлч түүнээс “Та  Владимир Путиныг мэднэ. Түүнийг алуурчин гэж бодож байна уу” гэж асуухад Жо Байден “Тийм” гэж хариулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.