БНХАУ ЕХ-ны эсрэг хариу арга хэмжээ авчээ.
Шиньжаан-Уйгарын өөртөө засах оронд хүний эрхийг зөрчсөн гэж үзэж хориг арга хэмжээ авсных нь хариуд Европын Холбооны /ЕХ/ эсрэг хориг тогтоож байгааг БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
“Улс орны бүрэн эрхт байдал, ашиг сонирхлыг алдагдуулж, худал хуурмаг, худал мэдээллийг зориудаар тараасных нь төлөө Хятадын тал ЕХ-ны дөрвөн байгууллага, 10 хүнд хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэв" гэж мэдэгдэлд дурджээ.
ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар "Шиньжаан дахь уйгар үндэстнийг" хавчин гадуурхаж байгаатай холбогдуулан Хятадын дөрвөн иргэн, нэг байгууллагыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулахаар тохиролцсон гэж Рейтер агентлаг урьд нь мэдээлсэн юм.
ЕХ-ны энэхүү алхам нь "худал, ташаа мэдээлэл, юу ч мэдэхгүйгээр баримтыг гажуудуулахаас өөр зүйл дээр үндэслээгүй" бөгөөд улс орнынх нь дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон, олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна. Үүнээс гадна, Хятад дахь хүний эрхийн талаар "сургамж хайрладаг" байдлаа зогсоохыг ЕХ-ноос шаардаад, эс тэгвээс Бээжин цаашид шийдэмгий арга хэмжээ авна гэдгийг цохон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.