Байконураас хөөргөсөн хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд амжилттай оруулжээ
Казахстаны Байконур сансрын буудлаас ОХУ-ын “Союз 2.1а” пуужингаар даваа гарагт хөөргөсөн бүх хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд амжилттай оруулжээ.
Оросын пуужингаар 18 улсын 38 хиймэл дагуулыг хөөргөсөн бөгөөд “Фрегат” хурдасгуур блокийн тусламжтайгаар тойрог замд оруулжээ. Хиймэл дагуулуудыг Москвагийн цагаар 09 цаг 07 минутад хөөргөсөн байна.
Союз-2.1а пуужингаар БНСУ-ын ажиглалтын хиймэл дагуул болох "CAS500-1"-ээс гадна, сансрын хог хаягдлыг цэвэрлэх зориулалттай Японы “ELSA-d” болон тандалт судалгааны “GRUS” аппарат, Саудын Арабын харилцаа холбооны “NAJM-1” жижиг хиймэл дагуул, мөн Берлиний Техникийн Их сургуулийн холбооны хиймэл дагуулуудыг хөөргөжээ. Түүнчлэн ОХУ-ын Үндэсний Судалгааны Эдийн Засгийн Их Сургуулийн анхны хиймэл дагуул, тус их сургуулийн "Сириус" боловсролын төвтэй хамтран бүтээсэн хиймэл дагуул, "Спутникс" компанийн "Орбикрафт-Зоркий" болон бусад төхөөрөмж Байконур сансрын буудлаас тойрог замд гарчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.