Мьянмарт эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 250-д хүрчээ.

Мьянмарт эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 250-д хүрчээ.

Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт гарснаас хойш эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 250-д хүрчээ. Энэ тухай Мьянмар дахь улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэг твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

Үүнээс гадна, хоёрдугаар сарын 1-нээс хойш 2665 иргэн баривчлагдсан эсвэл хорих ялаар шийтгэгдсэн бол 2290 хүнийг саатуулсан эсвэл баривчлах тушаал гаргажээ.

Цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 211 хүн амиа алдсан гэж НҮБ өмнө нь мэдээлж байв. Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Мьянмарын цэргийнхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байгааг" эрс буруушаасан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.