АНУ-ын Боулдер хотын супермаркетэд үл таних этгээд гал нээсний улмаас зургаан хүн амиа алдсан
АНУ-ын Колорада муж улсын Боулдер хотын супермаркетэд үл таних этгээд гал нээсний улмаас наад зах нь зургаан хүн амиа алдсан гэж “The Wall Street Journal” сонин эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ
Тус сонинд мэдээлж буйгаар, амиа алдсан хүмүүсийн дунд цагдаагийн ажилтан байгаа аж. Хууль сахиулагчид гал нээсэн этгээдийг баривчилсныг хотын цагдаагийн газрын дарга мэдэгдсэн байна. Тэрбээр мөн цагдаагийн ажилтныг оруулаад хэд хэдэн хүн амиа алдсан болохыг нотолжээ. Гэхдээ хэдэн хүн амиа алдсаныг тодорхой мэдээлээгүй байна.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псакигийн мэдээлснээр, хэргийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.