Мексикээс олон сая жилийн өмнө амьдарч байсан аварга загасны яс олджээ
Палеонтологчид Мексикийн зүүн хойд хэсгээс Цэрдийн галавын сүүл үед амьдарч байсан ер бусын аварга загасны чулуужсан араг ясыг олж илрүүлжээ.
Маш урт сэрвээтэй тул далайн мууртай төстэй харагдах энэхүү аварга загас нь далайн хөвөгч амьтдаар хооллодог байсан байх магадлалтай гэж шинжлэх ухааны “Science” сэтгүүлд нийтэлсэн байна.
Чулуужсан яснаас тодорхойлоход аварга загас 93 сая жилийн өмнө Цэрдийн галавын сүүл үед амьдарч байсан аж. Энэхүү олдворыг “Aquilolamna milarcae” гэж нэрлэжээ.
Гадаад байдлаараа далайн муурыг санагдуулах хэдий ч далайн муур нь 30 сая жилийн хойно бий болжээ. “Aquilolamna milarcae”-н сэлүүрийн далайц 1.9 м бол урт нь 1.6 м орчимд хүрчээ.
Далайн муурнаас ялгаатай нь “Aquilolamna milarcae” сэлүүрээ усанд сэлэхэд бус тэнцвэрээ олж тогтоход ашигладаг байсан аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.