Испанид “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэж эхэллээ

Испанид “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэж эхэллээ

Испанид цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй гэх шалтгаанаар хэрэглэхээ түр зогсоогоод байсан “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг лхагва гаргаас үргэлжлүүлэн тарьж эхэллээ. Улсын хэмжээнд лхагва гарагт 210 897 тун вакцин тарьсан нь “COVID-19”-ийн вакцинжуулалтыг 2020 оны 12 дугаар сарын 27-нд эхлүүлснээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Испанид вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 6 620 093 тун вакциныг тарьснаас 2 276 233 хүн вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Испанид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 7026 тохиолдлол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 3 241 345 болжээ. Мөн халдвараар нас барсан хүний тоо 320-иор нэмэгдэж, 74064-т хүрчээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.