Энэтхэгт дахин мутацид орсон коронавирус илэрсэн
Иргэдээс нь авсан сорьцод дүн шинжилгээ хийх үеэр дахин мутацид орсон коронавирус илэрсэн тухай Энэтхэгийн эрх баригчид мэдэгджээ.
Энэ хувилбар нь бусдаасаа илүү халдварлах чадвартай эсэхийг шинжээчид шалгаж байгаагаас гадна вакцинд тэсвэртэй байдлын түвшинг нь судалж байна.
Судлаачид 18 мужаас авсан 11 мянган сорьцод дүн шинжилгээ хийхэд 736-гаас нь Их Британийн хувилбараар халдварласан тохиолдол илэрсэн бол 34-өөс нь Өмнөд Африкийн хувилбараар халдварласан тохиолдол илэрчээ. Харин Бразилын хувилбараар халдварласан 1 тохиолдол илэрсэн байна.
Халдварт өвчин шинээр дэгдсэн нь эдгээр хувилбаруудтай шууд хамааралгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Лхагва гарагт Энэтхэгт коронавирусний халдварын 47262 шинэ тохиолдол илэрч, халдварын улмаас нас барсан 275 тохиолдол бүртгэгдсэн энэ онд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Энэтхэгийн “SARS-CoV-2”-н генийг судлах холбоо /INSACOG/ сүүлд илэрсэн вирусийн дээжүүдийн генийн дарааллыг судалжээ. Тус холбоонд Эрүүл мэндийн яамны харьяа үндэсний тэргүүлэх 10 лаборатори багтдаг байна.
Махараштра мужаас цуглуулсан дээжүүдийн багахан хэсэгт “E484Q” болон “L452R” мутацийн эзлэх хувь өнгөрсөн оны 12 дугаар сартай харьцуулахад өсжээ.
Вирус мутацид орох нь элбэг тохиолддог ч дийлэнх тохиолдолд хоруу чанарыг нэмэгдүүлэх юмуу өвчнийг хүндрүүлдэггүй. Гэсэн ч Их Британи болон Өмнөд Африкийн хувилбарууд вирусийг илүү халдварлах чадвартай болгох цаашлаад үхэлд хүргэдэг байж болзошгүй юм.
Харин давхар мутаци вирусийг хүний эсэд нэвтрүүлж өгдөг хэсэг болох баяжуулалтын уургийн гол хэсгүүдэд илэрсэн байна. Вирус судлаач Шахид Жамилийн хэлснээр, энэхүү мутаци нь дархлааны тогтолцооноос бултах боломжтой болсноор вирусийг илүү аюултай болгох чадвартай гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.