БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 494-өөр нэмэгдэж нийт 100,770-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 03 дугаар сарын 26-ны 00.00 цагийн байдлаар 494-өөр нэмэгдэж нийт 100,770-д хүрэв. Шинээр илэрсэн 494 тохиолдлын 23 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 92,630 (+562) иргэн эдгэрсэн бол 1,716 (+7) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 7,529,403 (+43,544) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 7,351,224 (+52,624) иргэний хариу сөрөг гарч 77,409 (-9,574) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 6,424 (-75) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх эхний ээлжний тарилгад 32,466 хүн хамрагдаж нийт 767,451 хүн, 2 дугаар ээлжийн тарилгад 1,142 хүн хамрагдаж нийт 3,833 хүн боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.