БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 384-өөр нэмэгдэж нийт 102,141-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 03 дугаар сарын 29-ний 00.00 цагийн байдлаар 384-өөр нэмэгдэж нийт 102,141-д хүрэв. Шинээр илэрсэн 384 тохиолдлын 14 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 94,124 (+269) иргэн эдгэрсэн бол 1,726 (+4) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 7,616,331 (+20735) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 7,435,252 (+20018) иргэний хариу сөрөг гарч 78,938 (+333) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 6,291 (+111) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгад 11 хүн хамрагдаж нийт тарилгад хамрагдсан хүн 793,966-д хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.