Мьянмарын 40 хотод болсон эсэргүүцлийн жагсаалуудыг тараах үеэр 114 хүн амиа алдсан.

Мьянмарын 40 хотод болсон эсэргүүцлийн жагсаалуудыг тараах үеэр 114 хүн амиа алдсан.

Бямба гарагт Мьянмарын 40 хотод болсон эсэргүүцлийн жагсаалуудыг тараах үеэр доод тал нь 114 хүн амиа алдсан гэж тус улсын “Myanmar Now” цахим хуудаст мэдээлжээ.

Тус цахим хуудаст мэдээлж буйгаар, амиа алдсан хүмүүсийн дунд таваас 15 хүртэлх насны дөрвөн хүүхэд байгаа аж. Эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш амиа алдсан хүний тоо 429-т хүрсэн байна.

Гуравдугаар сарын 27-нд Мьянмарт тус улсын Зэвсэгт хүчин байгуулагдсаны ойг тэмдэглэсэн юм. Цэргийн засаглалыг эсэргүүцэгчид үүнийг "Цэргийн дарангуйллын эсрэг өдөр" болгож, улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Мьянмарын цэргийн эрхтнүүд хоёрдугаар сарын 1-нд нэг жилийн хугацаатай онц байдал зарлаж, бүх эрх мэдлийг гартаа авсан билээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуулийн үеэр луйвар хийсэн тул ийм шийдвэр гаргасан гэж цэргийнхэн мэдэгдсэн юм. Мьянмарчууд цэргийн эргэлтийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн бөгөөд аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсээр байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.