ДЭМБ вакцин хандивлахыг чинээлэг орнуудад хандан уриалав

ДЭМБ вакцин хандивлахыг чинээлэг орнуудад хандан уриалав

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус ойрын хугацаанд хамгийн багадаа 10 сая тун вакцин хандивлахыг чинээлэг орнуудад хандан уриалсан байна. Хэрвээ эхний ээлжинд 10 сая тун вакцин хандиваар ирвэл ДЭМБ 2021 оны эхний 100 хоногт дэлхийн бүх улс орнуудад коронавирусний эсрэг вакцинжуулалт эхлүүлэх зорилтдоо хүрэх юм байна.

Дэлхий даяар коронавирусний эсрэг вакцин тэгш хүртээх зорилготой, НҮБ-ын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа "КОВАКС" хөтөлбөр вакцины хомсдолтой тулгараад байна. Гэвч өнөөдрийн байдлаар дэлхийн 20 гаруй улс "КОВАКС" хөтөлбөрөөс коронавирусний эсрэг вакцины эхний багцаа авахаар хүлээж байгаа юм байна.

Мөн ДЭМБ-аас биотехнологийн компаниудыг вакцин үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, хэрвээ вакцин захиалгаас илүү гарвал буурай, бага орлоготой орнуудад хандивлахыг вакцин үйлдвэрлэгчдэд уриалж байна.

Үүний зэрэгцээ улс орнууд биотехнологийн компаниудтай нууцаар гэрээ хэлэлцээр байгуулж байгаа нь хөгжиж байгаа улсуудад очих ёстой вакцины тоог бууруулж байна гэж ДЭМБ шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

"КОВАКС" хөтөлбөрт ойрын хэдэн сард олон зуун сая вакцин авах хэрэгцээ байгаа учраас биотехнологийн компаниуд ч нууц яриа хэлэлцээнд орохгүй байх нь ёсзүйн хувьд зохистой алхам байх юм гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

Пүрэв гарагт ДЭМБ-ын дэргэдэх "КОВАКС" хөтөлбөрийн түнш ГАВИ вакцины нийлүүлэлт хомсдож байгаагаас үүдэн тавдугаар сар хүртэл 90 сая тун вакцины нийлүүлэлт хойшлох болсныг мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Израилийн Ерөнхий сайд сөрөг хүчний намуудтайгаа хэлэлцээ хийхээс аргагүйд хүрчээ. 2021-03-27

Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгчийг гаргах оролдлого бүтэлгүйтжээ. 2021-03-27

Дэлхийн театрын өдрийн мэнд хүргэе! 2021-03-27

Египет улсад галт тэрэг мөргөлдсөний улмаас 30 гаруй хүн амь насаа алджээ. 2021-03-27

Мьянмарын төрийн эрх мэдлийг шинэ, шударга сонгууль явуулсны дараа шилжүүлэн өгнө гэлээ 2021-03-27

ДЭМБ вакцин хандивлахыг чинээлэг орнуудад хандан уриалав 2021-03-27

Мьянмарын 40 хотод болсон эсэргүүцлийн жагсаалуудыг тараах үеэр 114 хүн амиа алдсан. 2021-03-28

Саудын Араб ирэх 10 жилд 10 тэрбум мод тарих хөтөлбөрийг баталсан байна. 2021-03-28

Европын орнуудад “Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдал хүндэрч байна 2021-03-28

Бээжинд хүчтэй шороон шуурганы улмаас аюулгүй байдлын арга хэмжээг нэмэгдүүлжээ 2021-03-28

Арменийн Ерөнхий сайд огцорно гэдгээ мэдэгджээ. 2021-03-29