Мьянмарын төрийн эрх мэдлийг шинэ, шударга сонгууль явуулсны дараа шилжүүлэн өгнө гэлээ
Мьянмарын төрийн эрх мэдлийг шинэ, шударга сонгууль явуулсны дараа шилжүүлэн өгнө гэж тус улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ахмад генерал Мин Аун Хлайн мэдэгджээ
“Бид чөлөөт, шударга сонгуулийн дараа эрх мэдлийг шилжүүлэн өгнө” гэж тэрбээр Мьянмарын Зэвсэгт хүчний өдрийг тохиолдуулан үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Мин Аун Хлайн мөн өнгөрсөн жилийн сонгуулийг будлиантуулсан тул цэргийн эргэлт хийсэн гэдгийг цохон тэмдэглэжээ.
Мьянмарын цэргийн эрхтнүүд хоёрдугаар сарын 1-нд нэг жилийн хугацаатай онц байдал зарлаж, бүх эрх мэдлийг гартаа авсан билээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуулийн үеэр луйвар хийсэн тул ийм шийдвэр гаргасан гэж цэргийнхэн мэдэгдсэн юм. Мьянмарчууд цэргийн эргэлтийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн бөгөөд аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсээр байгаа юм. Хоёрдугаар сарын 1-нээс хойш Мьянмарт жагсагчид болон цэрэг, цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр амиа алдсан хүний тоо 300 давжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.