“AstraZeneca” вакцины нэрээ өөрчилжээ.

“AstraZeneca” вакцины нэрээ өөрчилжээ.

 Оксфордын их сургуультай хамтран коронавирусний вакцин гарган авсан Их Британи, Шведийн “AstraZeneca” компани вакциныхаа нэрийг “Vaxzevria” болгож өөрчилжээ.

Шведийн эмийн бүтээгдэхүүний газрын цахим хуудаст мэдээлснээр, нэрийг нь өөрчилснөөр вакцинд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэжээ. Гэсэн ч бүтээгдэхүүний сав, баглаа боодол, тэмдэг анх гарч байснаасаа өөр байх тул мэргэжилтнүүд нэрийг нь өөрчилсөн талаар мэдэх шаардлагатайг цохон дурдав.

Европын эмийн агентлаг вакцины нэрийг өөрчлөх тухай “AstraZeneca” компанийн хүсэлтийг 3 дугаар сарын 25-нд хүлээн авсан байна.

“Vaxzevria” нь 18 болон түүнээс дээд насныханд зориулагдсан коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин юм” гэж Европын эмийн агентлагийн мэдэгдэлд дурджээ.

 “AstraZeneca”-н вакциныг Их Британид өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-нд албан ёсоор бүртгэсэн бол Европын Холбоо нэгдүгээр сарын 29-нд бүртгэсэн юм. Одоогоор тус вакциныг дэлхийн 70 гаруй оронд хэрэглэж байгаа ч АНУ-д хэрэглэхийг зөвшөөрөөгүй байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.