Индонезийн 69 настай иргэн ганцаараа 250 га газарт 11 мянга гаруй мод суулгажээ.

Индонезийн 69 настай иргэн ганцаараа 250 га газарт 11 мянга гаруй мод суулгажээ.

Индонезийн 69 настай иргэн Аласан Садиман Ява арлын төв хэсэгт ганцаараа 250 га газарт 11 мянга гаруй мод суулгажээ. Тэрбээр энэ бүх модыг суулгахдаа нийт 24 жилийг зарцуулсан гэж Рройтерс агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр өндөр настай хэдий ч түүний хөдөлмөр талаар болсонгүй харин ч түймэрт автаж, үржил шимгүй болсон газар нутаг баян бүрд болон хувирсныг онцолжээ. Түүний хөдөлмөрийн үр дүнд ган гачигт нэрвэгдээд байсан тус газарт уулын хөндийд дахиад булаг ундарч жижиг гор горхи урсаж эхэлжээ.

Аласан Садиман тус гол горхийн усаа ашиглан фермийн аж ахуйгаа услахаас гадна усны хоолой суурилуулан, амьдардаг орон гэр байшин руугаа ус татсан аж. Одоогоос 24 жилийн тэртээ анх мод тарьж эхлэхэд түүний энэхүү ажлыг тосгоны цөөхөн хэдэн хүн л үнэлж байсан гэнэ. Тэрбээр хэлэхдээ, анх гадил жимсний мод авчран суулгаж эхлэхэд тосгоны хүмүүс шоолж, доог тохуу хийхээс гадна бүр солиотой өвгөн ч гэж дуудаж байжээ. Үүнээс гадна тэрээр шинэ мод бут, сөөг болон суулгацаа худалдаж авахдаа ямаагаа хүртэл сольж зарж байсан нь цөөнгүй хүмүүсийн хувьд инээдийг нь хүргэсэн гэдэг.

Харин одоо бол тэрбээр хэд хэдэн тосгоныг ундны цэвэр усаар хангах болсон нь тухайн үед түүнийг шоолж доог тохуу хийж байсан хүмүүсийн хэл амыг дарсан аж. 69 настай  Аласан Садиман өмнө нь жилд нэг ургац хураан авдаг байсан бол одоо жилд 2-3 ургац хураан авдаг болжээ. Тэрбээр түүний бүтээн бий болгосон үржил шимтэй энэ газарт хүмүүс олноороо очиж амьдрахыг хүсэж мөрөөддөгөө хэлээд дахиж гал түймэр, сүйтгэл учрахгүй хэмээн найддагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.