БНАСАУ-д дангаар авсан хориг арга хэмжээгээ сунгав

БНАСАУ-д дангаар авсан хориг арга хэмжээгээ сунгав

Японы Засгийн газар БНАСАУ-д дангаар авсан хориг арга хэмжээгээ хоёр жилээр сунгав.

БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөр, мөн барьцаалагдсан япон иргэдтэй холбоотой хэд хэдэн асуудалд ахиц дэвшил гараагүйтэй холбоотойгоор хориг арга хэмжээг сунгасан байна. Холбогдох шийдвэрийг мягмар гарагт эрх баригч Либерал-Ардчилсан намын удирдлагуудтай хамтран хийсэн хурлын дараа гаргажээ.

Дөрөвдүгээр сарын 13-нд дуусах хориг арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хоёр жилээр сунгасан байна.

2006 онд БНАСАУ цөмийн туршилт хийсний дараа Японы эрх баригчид тус улсад дангаар хориг арга хэмжээ авчээ. Хориг арга хэмжээний хүрээнд импорт, экспортын бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоосноос гадна, Умард Солонгосын хөлөг онгоцуудыг Японы боомтуудад орохыг хориглосон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.