Японд CO2-ын агууламж дээд үзүүлэлтэд хүрчээ.

Японд CO2-ын агууламж дээд үзүүлэлтэд хүрчээ.

 Коронавирусний цар тахлын үеэр хүний үйл ажиллагаа хязгаарлагдаж, үйлдвэрлэл буурсан хэдий ч өнгөрсөн онд Япон улсад нүүрстөрөгчийн давхар ислийн агууламжийн түвшин /CO2/ сүүлийн 23 жилд байгаагүй дээд үзүүлэлтэд хүрчээ.

Мэргэжилтнүүд Японы зүүн хойд Иватэ муж, Йонагуни арлын өмнөд арал (Окинава муж), Токиогоос өмнөд зүгт байрлах Огасавара арлууд гэсэн гурван гол цэгт тогтмол хэмжилт хийж байгаа аж. Түүнчлэн агаар, далайгаас экологийн нөхцөл байдлыг ажигладаг байна.

Судалгааны дүнд дээр дурдсан газруудад өнгөрсөн онд нүүрстөрөгчийн давхар ислийн агууламжийн /CO2/ дундаж үзүүлэлт 414-417 ppm /сая доль/ байжээ. Энэ нь 1987 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт байсан бөгөөд 2000-аад оны эхээр 370-ын түвшинд байжээ.  

“Цар тахлын улмаас хүний үйл ажиллагаа хязгаарлагдсан хэдий ч агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж нэмэгдсээр байна. Ялгарлыг нь бууруулахын тулд бид хүчин чармайлт гаргах шаардлагатай” хэмээн Үндэсний ус цаг уурын албаны мэдэгдэлд дурдсан байна. 

Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 2020 он гэхэд 4.2-7.5 хувьд хүрч буурна гэж Дэлхийн цаг уурын байгууллага өмнө нь таамаглажээ. Гэсэн ч ийм хэмжээгээр буурах нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламжийг бууруулж, хүлэмжийн хийн нөлөөг сулруулахгүй гэж үзжээ. Цар тахлын улмаас аж үйлдвэрүүд хаагдсанаар хүлэмжийн хий дээд түвшинд хүрснийг дарж чадсангүй гэдгийг Дэлхийн цаг уурын байгууллага цохон тэмдэглэв. Энэ нь дулаарал, цаг агаарын эрс тэс үзэгдлээс явагдах, мөсөн гол хайлах, далайн түвшин нэмэгдэх, далайн усыг хүчиллэг болгоход хүргэж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.