Японы Ерөнхий сайд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзах хүсэлтэй байгаа

Японы Ерөнхий сайд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзах хүсэлтэй байгаа

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзах хүсэлтэй хэвээр байгааг Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ойрын хугацаанд Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийхгүй гэж Цагаан ордон саяхан мэдэгдсэн юм.

Энэхүү санал нь Токио 1970, 1980-аад онд БНАСАУ-ын тагнуулуудад хулгайлагдсан Японы иргэдийг эх оронд нь эргүүлэн авчрахад ахиц дэвшил гаргахыг эрмэлзэж буйг харуулсан боловч цөмийн зэвсгээс нь ангижруулахын тулд Пёньянд шахалт үзүүлэх Вашингтоны хүчин чармайлтаас зөрсөн үйлдэл гэж харагдаж болзошгүй юм.

С.Ёшихидэ өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж эхэлснийхээ дараа Абэ Шинзогийн нэгэн адил Ким Жөн Унтай “нөхцөл болзолгүйгээр” уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.

Цагаан ордны мэдэгдлийн дараа Ерөнхий сайдын санал хүчинтэй байгаа эсэх талаар Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацүнобүгээс мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр асуухад тэрбээр, Сүга Абэгийн байр суурийг хатуу баримталсан хэвээр байгаа хэмээн хариулжээ.

Японы 17 иргэн БНАСАУ-ын тагнуулуудад хулгайлагдсан хэмээн албан ёсоор бүртгэгдсэн байдгаас тавыг нь эх оронд эргүүлэн авчирсан боловч сураггүй болсон өөр олон хүний хэрэгт БНАСАУ-ыг холбоотой хэмээн сэжиглэдэг байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.