Хятадад номын дэлгүүрүүдийн тоо нэмэгджээ.
Коронавирусний цар тахлын улмаас Хятад улсад өнгөрсөн онд 1500 орчим номын дэлгүүр хаалгаа барьсан хэдий ч 4000 гаруй дэлгүүр шинээр нээгдсэн байна.
Өнгөрсөн онд дэгдсэн цар тахлын үеэр цахим худалдааны ширүүн өрсөлдөөн, менежментийн зардал, өндөр түрээс зэргээс шалтгаалан Хятадад уламжлалт номын дэлгүүрүүд томоохон шахалтад ороод байжээ.
Харин Бээжин хотод өнгөрсөн онд 639 номын дэлгүүр шинээр үйл ажиллагаагаа явуулах болсноор үзүүлэлтээрээ нэгдүгээрт жагссан байна.
Хятадын ном, тогтмол хэвлэлийн холбоо, “Bookdao” хэвлэлийн хүрээлэн номын дэлгүүрүүдийн хэтийн хөгжил, үйлчилгээний салбарт хийгдэх шинэчлэлийн сэдвээр бага хурал зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээний үеэр өнгөрсөн онд борлуулалтаа нэмэгдүүлж, үйлчилгээндээ шинэчлэл хийж чадсан 30 гаруй номын дэлгүүрт шагнал олгожээ. Түүнчлэн Бээжин хот “Номын дэлгүүрүүдийн нийслэл хот”-оор шалгарсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.