Францад хөл хориог зөрчсөн хүнийг торгоно

Францад хөл хориог зөрчсөн хүнийг торгоно

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон хөл хорионы дэглэмийг зөрчсөн хүмүүст авах арга хэмжээгээ чангатгана гэлээ. Тус улсад халдварын тархалттай тэмцэхийн тулд хөл хорионы дэглэмийн хяналтыг чангатгаж, нийгмийн хэв журмыг чанга сахиулж, хууль бусаар олныг хамарсан хурал цуглаан хийхийг хатуу хориглохоор болжээ.

Эммануэл Макрон “Бид хувь хүмүүст нийтийн эмх журмыг зөрчихийг зөвшөөрөхгүй. Хяналт болон хориг арга хэмжээгээ чангатгана. Хурал цуглаан, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлахын тулд энэхүү арга хэмжээг авч байна” гэж мэдэгджээ.

Макрон өмнө нь телевизээр ард түмэндээ хандан Францын 19 мужид хэрэгжиж байгаа хөл хорионы арга хэмжээ одоо бүх муж, сууринд үргэлжлэх болно гэсэн юм.

Францад коронавирусний халдварын тохиолдлын тоо 4.6 сая давж нэмэгджээ. Тус улсад хоногт 59038 хүн өвчилж, 304 хүн нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.