Япончуудын 60 орчим хувь нь Сүга Ёшихидэг огцрохыг дэмжжээ

Япончуудын 60 орчим хувь нь Сүга Ёшихидэг огцрохыг дэмжжээ

Эрх баригч Либерал-Ардчилсан намын даргын хувиар бүрэн эрхийнх нь хугацаа 9 дүгээр сард дуусахад юмуу түүнээс өмнө Ерөнхий сайд Сүга Ёшихидэг албан тушаалаасаа огцрохыг Япончуудын 60 орчим хувь нь дэмжиж байна.

“Yomiuri” сонины газрын 4 дүгээр сарын 2-4-ний хооронд явуулсан олон нийтийн санал асуулгын дүнд ийм үзүүлэлт гарчээ. Санал асуулгад компьютерын санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 18-75 насны мянга гаруй хүн оролцсон байна.

Санал асуулгад оролцогчдын 12 хувь нь Сүгаг даруй огцрохыг дэмжсэн бол 47 хувь нь бүрэн эрхийнх нь хугацаа 9 дүгээр сард дуусах үед албан тушаалаа орхих хэрэгтэй гэж үзэж байна. Либерал Ардчилсан нам парламентад олонх бөгөөд тус намын дарга нь Засгийн газрын тэргүүнээр сонгогдоход хялбар байдаг. 

Өмнөх Ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас огцрох шийдвэр гаргасантай холбоотойгоор Сүга Ёшихидэ тус албан тушаалыг өнгөрсөн оны 9 дүгээр сараас хашиж байгаа юм. Тэрбээр эрх баригч намын даргын ээлжит сонгууль болох хүртэл Засгийн газрын тэргүүний үүргээ гүйцэтгэнэ. Сонгуульд Сүга Ёшихидэ ялах магадлал багагүй байгаа ч цар тахалтай хийх тэмцэл хийгээд вакцинжуулалтын явцад гойд амжилт үзүүлээгүйд иргэд сэтгэл дундуур байгаа нь түүний байр суурийг сулруулж байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.