Францад коронавирусний вакцинжуулалтыг эрчимжүүлжээ.
Францын Лион хотын гол цэнгэлдэх хүрээлэн болох “Олимпик Лион” Улаан өндөгний баярын амралтын өдрүүдэд коронавирусний эсрэг олон нийтийн вакцинжуулалтын төвийн хувиар нээгдлээ гэж “Associated Press” агентлаг мэдээлжээ.
Цэнгэлдэх хүрээлэнд 200 орчим сайн дурынхан эмнэлгийн ажилтнуудад тусалж байгаа бөгөөд эрх баригчид эхний гурван өдрийн дотор өдөрт гурван мянган тун вакцин хийхээр төлөвлөсөн байна.
Францын Засгийн газар “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж эхэлсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон вакцинжуулалтыг "амралтын өдрүүдгүйгээр хийнэ" гэж мэдэгджээ.
Түүнчлэн Францын цэргийнхэн иргэдийг вакцинд хамруулах долоон төвийг мягмар гаргаас нээнэ гэдгээ мэдэгдсэн байна.
“Associated Press” агентлагийн мэдээлж буйгаар, Франц улс вакцинжуулалтын үзүүлэлтээр Их Британи, АНУ-аас хоцорсон хэвээр байгаа боловч вакцинжуулалтын хурд нь нэмэгдэж байна. Тус улсад 12 сая тун вакцин тарьсан байгаа бөгөөд 1 сая орчим тунг нь сүүлийн гурав хоногийн дотор хийжээ.
Францад цар тахал дэгдсэнээс хойш 4.8 сая гаруй хүн халдвар авч, 96 600 гаруй өвчтөн нас барсан байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.