Германд вакцин хийлгэсэн дархлаа нь тогтсон иргэд хөл хорионы дэглэмийг дагаж мөрдөхгүйгээр аялах боломжтой болно.

Германд вакцин хийлгэсэн дархлаа нь тогтсон иргэд хөл хорионы дэглэмийг дагаж мөрдөхгүйгээр аялах боломжтой болно.

Коронавирусний вакцин хийлгэж, дархлаа нь тогтсон иргэд урьдчилан шинжилгээ өгөхгүйгээр дэлгүүрээр явж, хөл хорионы дэглэмийг дагаж мөрдөхгүйгээр аялах боломжтой болно гэж Германы Эрүүл мэндийн сайд Йенс Шпан мэдэгдэв.

“Вакцин хийлгэсэн хүмүүс шинжилгээ өгөхгүйгээр дэлгүүрээр явж, үсчин орж болно. Тэд дахин хөл хорионы дэглэм сахих шаардлагагүй болно” гэж тэрбээр хэлсэн байна.

Энэ талаарх шийдвэрийг халдварын гурав дахь давлагаа дэгдсэний дараа эцсийн байдлаар гаргах аж.

Хүмүүсийг вакцинжуулснаас хойш 15 өдөр өнгөрөхөд шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүс халдвар авах нь багасаж, өвчний шинж тэмдгүүд арилж байна гэж Эрүүл мэндийн сайд хэлжээ.

ХБНГУ-д хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа ч тийм хатуу биш юм. Тодруулбал, сургууль, цэцэрлэг, үсчин, гоо сайхны салон, номын дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус улсад зөвхөн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхэд шинжилгээний хариу шаардахгүй байгаа аж.

Халдварын тохиолдол 1, 2 дугаар сард буурсан хэдий ч 3 дугаар сараас өсөж эхэлснийг шинжээчид шинэ хувилбар тархсантай холбон тайлбарлажээ. Германд 3 дугаар сарын 22-ноос зоогийн газруудын гадна талбайн үйлчилгээ, кинотеатрууд, театруудын үйл ажиллагааг сэргээх төлөвтэй байсан ч 4 дүгээр сарын 18 хүртэл хойшлуулсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.