Оросын вакциныг Монголд нийлүүлэх асуудлыг хэлэлцжээ

Оросын вакциныг Монголд нийлүүлэх асуудлыг хэлэлцжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй утсаар ярьсан тухай Кремлийн хэвлэлийн алба баасан гарагт мэдээлжээ.

“Талууд коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх, тэр дундаа Оросын вакциныг Монголд нийлүүлэх асуудалд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулав” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Монголын талын санаачилгаар утсаар ярих үеэр талууд 2021 онд тэмдэглэж буй Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаанд тулгамдсан асуудлуудыг хэлэлцжээ.

“Түүнчлэн сүүлийн жилүүдэд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа амжилттай өргөжин хөгжиж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн гэдгийг онцоллоо” хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.