Дэлхий даяар халдварын тохиолдлын тоо зургаан долоо хоног дараалан өсжээ
Дэлхий даяар “COVID-19” халдварын тохиолдлын тоо сүүлийн зургаан долоо хоног дараалан өслөө гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлэв.
Дэлхийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт халдварын дөрвөн сая гаруй тохиолдол шинээр илэрсэн байна. Зүүн Өмнөд Азийн бүс, ялангуяа Энэтхэгт болон Номхон далайн баруун бүсэд халдварын тохиолдлын тоо хамгийн их өсжээ. Улс орноор авч үзвэл, Энэтхэг, Бразил, АНУ, Турк, Францад хамгийн олон тохиолдол илэрчээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт халдварын улмаас 71 мянга гаруй хүн нас барсан нь өмнөх долоо хоногийнхоос 11 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Африкийн бүсээс бусад бүх бүсэд нас барсан тохиолдлын тоо өссөнөөс Зүүн Өмнөд Азид хамгийн их буюу 46 хувиар өссөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.