С.Ёшихидэ Энэтхэг, Филиппинд айлчлахаар төлөвлөж байна,

С.Ёшихидэ Энэтхэг, Филиппинд айлчлахаар төлөвлөж байна,

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Энэтхэг, Филиппинд дөрөвдүгээр сарын сүүлээс айлчлахаар төлөвлөж байгаа талаар Японы Засгийн газрын эх сурвалжууд өнөөдөр мэдээлжээ.

Япон эдгээр айлчлалаар чөлөөт, нээлттэй Номхон далайн бүсийг цогцлоох чиглэлд хамтран ажиллахаа нотлохыг эрмэлзэж байгаа бөгөөд тус бүсэд БНХАУ үйл ажиллагаагаа эрчимжүүлэх болоод байгаа юм. 

С.Ёшихидэ Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөний эсрэг “Дөрвөл” хэмээн нэрлэгддэг АНУ, Австрали, Энэтхэгийн хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой болохыг онцолж байгаа ажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай энэ сарын 16-нд Вашингтон хотноо уулзахаар товлоод буй Японы Ерөнхий сайд Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисонтой өнгөрсөн 11 дүгээр сард Токио хотноо уулзсан билээ. 

Японы Засгийн газар Ерөнхий сайдын айлчлалын товыг коронавирусний халдварын нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд эцэслэн гаргах төлөвтэй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.