Фүкүокад Монголын хөлөг онгоцны олдворуудыг дэлгэжээ
Японы баруун нутгийн Фүкүока мужийн музейд 13 дугаар зуунд Монголын флот Японыг эзлэхийг оролдох үеэр живсэн хөлөг онгоцнуудаас олсон олдворуудыг дэлгэжээ. Монголын довтолгоог няцаасны дараа флотыг Нагасаки мужийн Такашима арлын ойролцоо шуурганы улмаас живсэн хэмээн үздэг.
Фүкүока хотын музейд энэ сараас дэлгэн үзүүлж эхэлсэн 13 олдворын дунд дарь, төмрийн хэсгүүд бүхий “tetsuhau” хэмээх зэвсэг багтжээ. Монгол дайчдыг энэ зэвсгээ асаасныхаа дараа шиддэг байсан гэж үздэг юм. Мөн 2.8 кг жин бүхий дуулгыг дэлгэн үзүүлжээ.
“Энэхүү үзэсгэлэн Монголын дайчдын хоёр удаагийн довтолгооны эхлэл болон төгсгөлийн талаарх ойлголтыг үзэгчдэд олгоно хэмээн найдаж байна” гэж музейн эрхлэгч Хоримото Казүшигэ мэдээлжээ. Мөн одоо үргэлжилж буй малтлагаар шинэ олдвор илрүүлбэл илүү олон үзмэрийг дэлгэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.