Энэтхэг “Спутник V” вакциныг бүртгэсэн хамгийн олон хүн амтай улс болов.
ОХУ-ын “Спутник V” коронавирусний эсрэг вакциныг Энэтхэг улс хэрэглэхээр албан ёсоор бүртгэжээ. Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлснээр Энэтхэг нь “Спутник V” вакциныг бүртгэсэн 60 дахь улс болсон байна.
Энэтхэгт “Спутник V” вакциныг бүртгэснээр коронавирусний нийт гурван төрлийн вакцинаар ард иргэдээ дархлаажуулах болжээ.
Энэтхэгт Оросын вакциныг онцгой байдлын үед ашиглах журмаар бүртгэж, “Спутник V” вакциныг бүртгэсэн хамгийн олон хүн амтай улс болов.
Тус улс Оросын вакциныг бүртгэхдээ ОХУ-д хийсэн эмнэлзүйн туршилтуудын үр дүн болон Энэтхэгт “Dr. Reddy’s Laboratories” компанитай хамтран явуулсан эмнэлзүйн нэмэлт туршилтын гуравдугаар үе шатны мэдээллийг харгалзан үзжээ.
Оросын шууд хөрөнгө оруулалтын сан нь Энэтхэгийн эм үйлдвэрлэгч томоохон компаниудтай жилд 850 сая гаруй тун вакцин үйлдвэрлэх гэрээ байгуулсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.